Thursday, December 18, 2014

хөгжмийн сургалтын төв

Аялгуу хөгжмийн сургалтын төв
Зорилго: Хөгжмийн боловсролыг нэмэгдүүлэлж ирээдүйн чадварлаг чадварлаг хөгжимчдийг бэлдэх, авъяасыг нь  нээн хөгжүүлэх
Зорилт:  Хүн төрөлхтнийг хөгжимгүйгээр төсөө­лөхийн аргагүй учраас хөгжмийн гайхамшиг, ач тусыг бүх нийтийн хүртээл болгох зорилтыг  хөгжмийн боловсролоо дээшлүүлж, хөгжимдөж сурахыг хүссэн хэн бүхний өмнө манай хөгжмийн сургалтын төвийн үүд хаалга нээллтэй. Мөн ганцаарчилсан сургалт явуулж, тав тухтай сонгодог орчинд мэргэжлийн өндөр ур чадвартай багш нараар заалгаж төгөлдөр хуур, морин хуур зэрэг хөгжмийг хөгжимдөж сурах болно.
Байгууллагын үнэт зүйл:  Найрсагаар үйлчилж, хөгжмийн боловсролыг нээн чанартай боловсролыг олгох
Хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагааны чиглэл:
·         Төгөлдөр хуурын сургалт явуулах
·         Морин хуурын сургалт явуулах



 











 Хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаа явуулах цаг

Хөгжмийн төрөл
Цагийн хуваарь
1.
Хөгжмийн ангилал
-Төгөлдөр хуур
-Морин хуур
0900-1800
Ням гаригт амарна.
2.
Анхан шатны цагийн хуваарь
             Төгөлдөр хуур
             Морин хуур
0900-1000
0900-1000

3.
Дунд шатны цагийн хуваарь
             Төгөлдөр хуур
             Морин хуур
1200-1300
1200-1300

4.
Гүнзгийрүүлсэн шатны цагийн хуваарь
             Төгөлдөр хуур
             Морин хуур
1500-1800
1500-1800

Thursday, December 11, 2014

төгөлдөр хуурын тухай

Төгөлдөр хуурын дан хар товчлуураар тоглосон ая ямар сонсогдох тухай та бодож үзсэн үү, эсвэл дан цагаан. Ийм байх боломжгүй учраас л төгөлдөр хуур хоёр өнгөтэй байдаг аж. Бүх цаг үеийн хамгийн романтик хөгжмийн зэмсгийн түүх Бартоломео Кристофори гэх итали эртэй холбоотой бөгөөд балар эртний түүх сөхөх хэрэггүй, 1720 оны үед хамаарна. Ямар ч тансаг, бүр цоо шинэ төгөлдөр хуур харлаа ч тэндээс хуучны үнэр ханхална, бүр эртний дурсамжуудаа уудлах хэрэг гарна. Хар, цагаан товчлуурын цаанаас Моцарт, Бетховен нарын буурал толгой, хуучны борог костюм л “үнэртэнэ”, тэдний аязыг л хүлээнэ. Хэчнээн мундаг поп од байлаа ч төгөлдөр хуурт гологдоно, хуурамч цуурайтна. Сонгодог гэх үнэлэмж нөлөөлдөг болоод тэр биз. Bolero “Ravel”, Beethoven “Moonlight sonata”...

Төгөлдөр хуурт дурлагчид Дюк Жеррамыг андахгүй. “Намайг тогло, би чинийх” хөдөлгөөнийг үндэслэгч тэрбээр дэлхийн томоохон хотуудад төгөлдөр хуурын гудамж бий болгосон. Английн Шеффилдээс буухиалсан “аяз” бүр Хятадад цуурайтсан юм шүү. Гэхдээ энэ нь бэлгэдлийн төдий эд бус, “Төгөлдөр хуурын гудамж” гэж хаяглаад, орчноо нил хар цагаан товчлуураар будахын нэр биш. Хамгийн гол нь хот амьсгалж байгаа л бол төгөлдөр хуурын аяз эгшиглэж л байх ёстой, тэр нь мэргэжлийнхэн байх албагүй хүссэн бүхэнд нээлттэй байвал л боллоо. Цас, бороо, салхи, шуурга, хайр сэтгэлийн элдэв сэтгэл хөдлөл, уур бухимдал, баяр хөөр бүхнээр сүлэгдэж яг л уул чанар шиг ээ хуучирч, төгөлдөржсөн төгөлдөр хуурыг буурал тивийн хот бүхнээс харж болно. Хэрэв тэд өөрсдөө эгшгээ сонгодогсон бол бүхэл бүтэн ертөнцийг, хүний амьдралын бүхий л сэтгэл хөдлөлийг хэзээ ч уйдамгүй эгшиг, ноотоор холбож, цуурайтуулах байсан биз. 2006 оноос цуурайтсан Шеффилдийн төгөлдөр хуурын өмнөх цэнхэр сандал хэчнээн сая хүний сэнтий болсон гэж санана. Ертөнцийн бүхий л сандлын  мөрөөдөл тэр байх. “Play me, I’m yours”. Дюкийн санаа дэлхий даяныг хамрах байгаагүй. Ямартай ч амьдралынх нь нэгээхэн хэсэг болсон төрөлх хот, дуртай хөгжмийн зэмсэг хоёроо л холбож байвал бусад нь сонин байсангүй. Харин хуулбарлагчдад энэ санаа гойд таалагджээ. Гэхдээ энэ үйлдлийг үнэмлэхүй муугийн дэнсэнд тавих нь зохимжгүй байх л даа. Бирмингем, Сан Пауло, Сидней, Лондон, Барселон хэчнээн ч хотоор буухиалсан юм бэ дээ, бүү мэд. “Намайг тогло, би чинийх шүү дээ”. 

Хамгийн догь хувилбар нь Бирмингемийнх гэгддэг. Энд бүр төгөлдөр хуураар нэрлэгдсэн 15 гудамж бий. Долоо хоногт 140 мянган хүний гар дамждаг эдгээр хуур хуримын хөтөлбөрийн хамгийн онцгой объект болсон аж. Төгөлдөр хуурын ард суугаад, хайр сэтгэлээ илчилнэ гэдэг юутай сайхан завшаан бэ. “Намайг тогло, би чинийх”. Сан Паулод харин 13 бий. Сиднейд бүр 30 байдаг бөгөөд жил бүр төгөлдөр хуурын фестиваль зохион байгуулдаг. 2009 оноос эхэлсэн уг фестивальд сая гаруй хүн оролцдог бөгөөд төгөлдөр хуурчдын хамгийн том цугларалтын тоонд багтдаг. Та бод л доо, мянган төгөлдөр хуур эгшиглэж, сая сая хүнийг бүүвэйлдэг юм шүү дээ. Лондон ч мөн өөрсдийн наадамтай. 2009 оны зургадугаар сард эхэлсэн уг арга хэмжээ бүтэн сарын турш үргэлжилдэг. Гэхдээ тэнд эрх чөлөөг тунхагладаггүй, оролцогчдын төгөлдөр хуурын чанарыг шалгаж, эзнийх нь авьяасыг ч мөн сонжиж байж мандат олгодог аж. 

Өнгөрсөн оны гуравдугаар сарын байдлаар Барселонад төгөлдөр хуурын 33 гудамж бий, энэ нь “Намайг тогло, би чинийх” хөтөлбөрийн дээд амжилт болохуйц үзүүлэлт. Эрх чөлөөний хот, Нью-Йоркийг харин чамламаар. Тэнд ердөө зургаахан цэг бий. Гэхдээ хамгийн идэвхтэй нь гэж хэлж болох бөгөөд хоёр долоо хоногт нэг удаа бүх нийтийн цугларалт зохион байгуулдаг. Цинцинаттыг дурдахгүй өнгөрч болохгүй. Төгөлдөр хуурчдын мөрөөдлийн хотын 35 гудамж хамгийн завгүй нь. Гранд Рапидаар өндөрлөе. 
Бүх цаг үеийн хамгийн романтик хөгжмийн зэмсгийн аяз Улаанбаатарын гудамжнаа хэзээ цуурайтах юм бол бүү мэд. “Улаанбаатарын үдэш намуухан, намуухан...”. Намайг тогло, би чинийх шүү дээ.

Хөгжмийн урсгал чиглэл

Хөгжмийн урсгал чиглэлүүд
  •  Хөгжмийн урсгал чиглэлүүдболон хөгжмийн зохиолчид
  • 2. Хөгжмийн урсгал чиглэлүүд
  • 3. Рококо урсгалРококо: /Франц хэлний “vocaille” буюу тосгуур гэсэн утгатай үг/ Баруун европын урлагт бусдыгаа бодвол харьцангуй дэлгэрсэн хийц маяг юм. XVIII зууны Францад барокко ба классицизмийн хооронд завсрын байрлал эзэлж байв. Язгууртан элитийн таашаалыг тусгаж энэ хийц маяг нь XIV Людовикийн үед ихээхэн дэлгэрсэн болхоор түүний нэрээр ч нэрлэгдэх тохиолдол байдаг байна.

Танилцуулга

Хөгжмийн сургалтын төв
Зорилго: Хөгжмийн боловсролыг нэмэгдүүлэлж ирээдүйн чадварлаг чадварлаг хөгжимчдийг бэлдэх, авъяасыг нь  нээн хөгжүүлэх
Зорилт:  Хүн төрөлхтнийг хөгжимгүйгээр төсөө­лөхийн аргагүй учраас хөгжмийн гайхамшиг, ач тусыг бүх нийтийн хүртээл болгох зорилтыг  хөгжмийн боловсролоо дээшлүүлж, хөгжимдөж сурахыг хүссэн хэн бүхний өмнө манай хөгжмийн сургалтын төвийн үүд хаалга нээллтэй. Мөн ганцаарчилсан сургалт явуулж, тав тухтай сонгодог орчинд мэргэжлийн өндөр ур чадвартай багш нараар заалгаж төгөлдөр хуур, морин хуур зэрэг хөгжмийг хөгжимдөж сурах болно.
Байгууллагын үнэт зүйл:  Найрсагаар үйлчилж, хөгжмийн боловсролыг нээн чанартай боловсролыг олгох
Хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагааны чиглэл:
·         Төгөлдөр хуурын сургалт явуулах
·         Морин хуурын сургалт явуулах